Гурван хувийн хүүтэй зээлийг 8784 зээлдэгчид олгожээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр болж өнгөрлөө. Хуралдааны үеэр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, “Хөтөлбөрийн хүрээнд нийт 56 арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд үүнээс 25 арга хэмжээг энэ онд, 3 арга хэмжээг 2021-2022 онд, 17 арга хэмжээг 2021-2024 онд, 11 арга хэмжээг халдвар тархалтын шаталсан түвшин, нөхцөл байдлаас хамаарч тухай бүр хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд энэ сарын 26-ны өдрийн байдлаар 604.2 тэрбум төгрөгийг 8,784 зээлдэгчид олгоод байна” хэмээн танилцууллаа.
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed